Хүүхдийн хөтөлбөр
Хүүхдэд зориулсан арт терапи хөтөлбөр нь хүүхдийг зурах үйлээр нь дамжуулан суурь төлөвшилд нь эерэгээр нөлөөлсөнөөр өөрийгөө илэрхийлэх, сэтгэл хөдлөлөө ойлгох, өөрийн давуу болон сул талаа таньж мэдэхэд тусладаг. Мөн хүүхдийн сэтгэлзүйн эрүүл мэнд, нийгэмд дасан зохицох ур чадвар, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэн урт хугацааны үр өгөөжийг бэлэглэх болно.