МОНАРТИ ВИРТУАЛ АРТ ЛАНД
ТАВТАЙ МОРИЛ.

Монарти нь Монголын дүрслэх урлагийг хил хязгааргүй түгээх монголын анхны дүрслэх урлагийн виртуал арт ланд юм. Бид танд Монарти арт ландын beta хувилбарыг толилуулж байна.

Манай арт ланд уран бүтээлч, урлаг сонирхогчдыг орон зайнаас үл хамааран холбох виртуал гүүр юм.  Бид зах хязгааргүй тэлэх виртуал орон зайд  нийт 60 га талбайд орших Монарти ордон болон Артист галерейгаас бүрдэх цогцолборыг байгуулаад байна. Монарти арт ланд нь урлаг сонирхогч хүн бүрт урлагийн боловсролыг цогцоор хүргэхээр төв галерей, шилэн галерей, алдарын танхим, урлагийн боловсролын танхим, арт терапи танхим, бүтээлийн сан хөмрөг, эвент танхимуудыг тус бүр бүтээв.

Мөн уран бүтээлчдэд бодит хэмжээсийн дагуу хийгдсэн виртуал галерейг хувьдаа эзэмшин, үзэсгэлэнгээ илүү олон үзэгчдэд хүргэх, уран бүтээлчийн хувьд танигдах, бүтээлийн үр шимийг хүртэх цаашлаад олон улсад гарах боломжийг олгоно.

Монарти бол урлаг сонирхогч хүн бүрт зориулан монгол уран бүтээлчдийн бүтээсэн хосгүй үнэт бүтээлээс бүрдэх виртуал галерейгаар аялах, бүтээлийн хөдөлгөөнт сангаас урлагийн бүтээлиГ биет, хэвлэмэл, захиалгат, мерчендайз хэлбэрээр авах, мастер уран бүтээлчдийн ур чадвараас суралцах боломжийг нээж байна.

Монгол урлагийг Дэлхийд.

40+

Монголын уран бүтээлчдийн нэгдэл

1

Урлагийн боловсролыг түгээгч Монарти ордон

60 га

Монголын анхны виртуал арт ланд

40+

Уран бүтээлч, цуглуулагч, галерей, урлагийн сургуулиудад зориулсан хувийн галерей