Яагаад урлаг гэж?

“БИЧИЛ ЕРТӨНЦ”

Өдөр тутмын хэрэглээний зүйлсийг ашиглан “бяцхан ертөнц” бүтээж, агуулга илэрхийлэхийг хүсдэг уран бүтээлч Петр Чакварийн хамгийн сүүлийн үеийн зургуудаас хүргэж байна.

Тэрбээр “Би хүүхэд насандаа буцаж очоод тоглохыг хүсдэг байлаа. Тэгээд дотроо “Яагаад болохгүй гэж” гэсэн бодол тээсээр хамгийн анхны мини тоглоомуудаа захиалсан. Ингээд цаасан хайрцаг дотор бичил ертөнцийг үүсгэх эхлэлээ тавьж, үүнийгээ “The Tiny Wasteland” хэмээн нэрлэж байв. Зураг дарах сонирхолтой байсан тул өөрийнхөө бүтээлүүдийг гэрэл зурагт байнга буулгаж эхэлсэн.

Ингээд бүтээлч сэтгэлгээгээ ашиглаж бичил загваруудыг бий болгон, будаж, дүрслэл, агуулгыг тодорхой илэрхийлэх аргад суралцсан. Анх интернетээр мини загваруудаа худалдан авч байсан бол одоо хувьдаа 3D хэвлэгчтэй болж, дүр болох загвар, тоглоомуудаа өөрөө бүтээж байна” хэмээжээ.