Монголын дүрслэх урлагийн салбарт дижитал эрин эхлэлээ. Вирту арт спэйс ХХК нь Монголын анхны дүрслэх урлагийн Мон Арти виртуал арт ландыг бүтээн 2022 оны 02-р сарын 09-ны өдөр албан ёсоор нээлтээ хийж олон нийтэд хүргэлээ. Энэхүү ланд нь дүрслэх урлагийн салбарын бүхий л уран бүтээлчдийн нэгдэл, тэдний бүтээн туурвисан бүтээлийн арт маркет, виртуал үзэсгэлэнгийн цогцолбороос бүрдэж байгаа юм. Одоогийн байдлаар арт ландад 40 гаруй уран бүтээлчийн 210 гаруй уран бүтээл цуглаад байна. Мон Арти виртуал арт ланд нь уран бүтээлч, урлаг сонирхогчдыг холбох дижитал гүүр байх бөгөөд цаашид Монголын соёл урлагийн байгууллага, их сургууль, уран бүтээлч, цуглуулагч нартай хамтран Монголын дүрслэх урлагийн Дэлхийд хил хязгааргүй түгээх арт ландийг бүтээхээр зорин ажиллаж байна.
Монголын анхны виртуал арт ланд нээлтээ хийлээ.

23 7 Сар