Монарти нь Монголын дүрслэх урлагийн нэгдсэн арт платформ юм.
Манай платформ Монголын дүрслэх урлагийн салбарт виртуал галерейн менежментийг нэвтрүүлсэнээр уран бүтээлчдэд орон зайнаас үл хамааран бүтээлээ хязгааргүйгээр түгээх, оюуны өмчөө хамгаалах, бүтээлийн зах зээлийн эргэлтийг нэмэгдүүлэн үр шимийг хүртэх, олон улсад гарахад дэмжлэг үзүүлнэ.
Мөн урлаг сонирхогчдод урлагийн боловсролыг цогцоор тэгш, хүртээмжтэй хүргэн, урлагт ойртох боломжийг олгосноор нийгмийг урлагаар соён гэгээрүүлэхэд хувь нэмэрээ оруулах болно.

Үүсгэн байгуулагч, CEO
Оюунцэцэг Дашдаваа
Бид таны өмнө Монголын дүрслэх урлагийн уран бүтээлчдийн гарын ур, оюуны ур шингэсэн урлагийн бүтээлүүдээс бүрдэх Монголын анхны виртуал арт ландын үүдийг нээж байна. Манай ланд уран бүтээлчийн өөрийгөө илэрхийлэх орон зай, урлаг сонирхогчдыг урлагтай холбох гүүр нь байж Монголын дүрслэх урлагийг Дэлхийд түгээх болно.
Монарти танд оюуны болон сэтгэлийн таашаалыг мэдрүүлэн, амьдралд тань урлагаар хөг нэмэх болтугай.
ТҮҮХЭН ХӨГЖИЛ
Уран зургийн галерей
ЭХЭН ҮЕ
Вирту арт спэйс компани нь 2014 онд Монголын дүрслэх урлагийг хөгжүүлэх, уран бүтээлчдийг дэмжих, олон нийтэд сурталчилан таниулах зорилгоор “Glamour” art gallery-г байгуулав. Байгууллагын зорилгын хүрээнд 4 жилийн хугацаанд Монголын дүрслэх урлагийн салбар дахь зураач, уран бүтээлч, мэргэжлийн оюутан болон хөгжлийн бэрхшээлтэй уран бүтээлчдийг дэмжин, хамтран ажиллаж нийт 40 гаруй уран бүтээлийн үзэсгэлэн, загварын шоу, урлагийн сургалт, хөтөлбөрүүдийг амжилттайгаар зохион байгуулан, олон нийтэд хүргэсэн болно.
Урлагийн сэтгэл засал
ДУНД ҮЕ
Бид 2017 оноос эхлэн урлаг нь хүнд сэтгэлийн таашаал, гоо зүйн боловсрол олгохоос гадна хүний сэтгэлзүй дэх асуудлыг нээн илрүүлэн, анагаах боломжтойг олон нийтэд таниулах зорилгоор урлагийн сэтгэл заслын үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлэв. Бид урлагийн сэтгэл заслын ач холбогдлыг таниулах, хэрэглээнд нэвтрүүлэхийг зорьж хувь хүн, гэр бүл, хамт олонд зориулсан зөвлөгөө, сургалт, төсөл хөтөлбөрийг тогтмол явуулсаар байна.
Монголын анхны дүрслэх урлагийн виртуал арт ланд
ОДОО ҮЕ
Монарти нь уран бүтээлч болон урлаг сонирхогчдыг урлагийн дижитал орон зайд холбох, урлагийн бүтээлийг онлайнаар худалдан авах, мастер уран бүтээлчдийн онлайн сургалтад хамрагдах боломжийг олгоно.