Ариусахуй
Монгол зургийн аргаар бүтээгдсэн эл зургийн зохиомжийг харахад шувууны харцнаас буюу монгол зургийн орон зайн дэлгэмэл хэлбэрээр бүтээгдсэн аж. Ерөнхий зохиомж орон зайг нугалсан таруу байдлаар илэрхийлэгдэнэ. Эл зураг нь бэлгэдлийн хэлбэрээр монгол ахуй соёл хийгээд монголчуудын далд ухамсарт хадгалагдан үлдсэн тэнгэр шүтлэг, суу алдар бахархлыг бүрнээ илэрхийлэн нэгэн талбайд олон гогцоо илэрхийлэлийг зангидсан юм. Зохиомжд томоор буюу наана илэрхийлэгдсэн Идлэг шонхор шувуун аллегорчлолоор зураг цааш задран уншигдана. Идлэг шонхор шувуу нь Монголчуудын суу алдараа мандуулан байсан 13-р зуунд Их хааны сүлдэнд залардаг байсан бөгөөд Чингис болон Хубилай хааны түүхтэй салшгүй холбоотой эр зориг, дайны суу алдарын бэлэг тэмдэг болсон шувуу юм. Өдгөө мөн Монгол төрийн бэлгэдэлт шувуу билээ. Идлэг шонхор нь өөрөө үүр засдаггүй тас, бүргэд зэрэг том шувууны үүрэнд үүрээ засдаг нэг ёсны хаан язгуурт шувуу ба хурц хараа , хурдан, эрэмгий чанараараа төр болоод дайны суу алдрын бэлгэдэл болжээ.Шонхор шувуун бэлгэдэлийг судлан үзвээс 13-р зуунд илт тодрон туг сүлдэнд заларсан боловч түүнээс урагш буюу Хүрэлийн үед ч тотем хэлбэрээр ашиглагдаж байсан баримт бий.
Эл бүтээлийн ерөнхий уур амьсгал бодит ахуйн гэхээс илүүтэй уран бүтээлчийн далд ухамсараас гарсан зөнгийн шинж чанартай. Хөх дэвсгэрт бгаа үйл явдлуудыг аживаас энэ цагаас зөн совингоор дамжуулан орон зай, цаг хугацааны мананг нэвтлэн өвөг дээдсийн үйл хийгээд ахуйг тольдох мэт сэтгэгдэл төрнө. Бүтээлийн үйл явдалд цагаан шонхор залсан туг сүлд бүхий дайчдын ахуй явдал, Монголчуудын баярлах цэнгэх ёсон, нүүдлийн соёл, мал аж ахуйн соёл ,идээ цагааны соёл мөн нягтлан харваас тухайн цаг үеийн угсаатан зүйн судалгаан дээр тулгуурласан эд өлөг ,ахуй болоод хувцасны соёл тод анзаарагдана. Хөх өнгийн дэвсгэр бол Монголчуудын тэнгэр шүтээнтэй холбогдсон салшгүй бэлгэдэлт өнгө юм. Эл зургийн уур амьсгал болоод илэрхийлэлд хөх өнгөнөөс өөр өнгө тохирохгүй мэт яв цав нийцнэ.
Зураачийн арга техникийн хувьд нэг талаар уламжлалт Монгол зургийн уран нарийн аргаар зурж нөгөө талаас нягт нямбай техникийн баригдмал шинж чанарыг задлан чөлөөтэй ажилжээ.Ингэснээр эл бүтээл жирийн нэгэн ахуй дүрсэлсэн бүтээл бус илүү шидлэг, зөнгийн шинж чанарыг илэрхийлсэн байна. Мөн цааш аживаас М.Баярмагнай зураач нагтан, мартан маягийн бараан дэвсгэр дээр нарийн бийрээр бийрлэн татах техник болон өнгө таглах техникийг хослуулан ажилжээ.Ингэснээр уг бүтээл бодит болон бодит бусын завсар гандирсын сэтгэгдэл илүүтэй төрүүлнэ. Уран бүтээлч эл бүтээлээрээ Монголчуудын эрт тэртээх суу алдар, эрэмгий зориг, эрэлхэг явдал хийгээд нүүдэлчин ахуйг угсаатан зүйн судалгаатай, уран сайхнаар одоогийн бидний оюун санаанд авчиран буулгаж далд ухамсарт хэдэн арван үеэр хадгалагдан үлдсэн Тэнгэрийн шүтлэг, Язгуур сүнсийг сэрээх гэсэн бусуу гэсэн бодол төрнө. Түүнчлэн эл бүтээлээр зураач орон зайг дэлгэн цаг хугацааг эвхэж тухайн цаг хугацаа руу хүртэгчийг хүргэх гүүр болон ажилжээ. Аливаа зүйлийг субьектив талаас харж сурсан одоогийн бидний энэ цаг үед уламжлалт Монгол зургийн эл илэрхийлэмж нь орчин үеийн урлагийн шинж чанарыг ч агуулдаг мөн өгүүлэмж хүүрнэмжийн хувьд баялаг уншууртай, хүртэгчийг бүтээлийн гүн рүү татан оруулдаг онцлогтой.
Эцэст нь өгүүлэхэд “Тэнгэр заяат түмэн“ хэмээх энэ бүтээл нь арга техникийн хувьд ч утга санааны хувьд ч Монгол гэдэг илэрхийлэмж нэвт шингэсэн нь уран бүтээлчийн далд ухамсарын урсгалаар бүтээлээ туурвин ,угсаатан зүйн судалгааг сайтар хийж Монгол түмний Шонхор шувуун бэлгэдэлт суу алдарыг өнөө цагт тодруулан , мартагдсан бэлгэдэл ба ахуй төрийг илэрхийлсэнээр тод харагдана.
Dimensions | 100 × 120 cm |
---|---|
Материал | Даавуу, Темпер |
Related products
Айлгүйтэл
Notice: Function id was called incorrectly. Product properties should not be accessed directly. Backtrace: require('wp-blog-header.php'), require_once('wp-includes/template-loader.php'), include('/themes/woodmart/woocommerce/single-product.php'), wc_get_template_part, load_template, require('/themes/woodmart/woocommerce/content-single-product.php'), do_action('woodmart_woocommerce_after_sidebar'), WP_Hook->do_action, WP_Hook->apply_filters, woocommerce_output_related_products, woocommerce_related_products, wc_get_template, include('/themes/woodmart/woocommerce/single-product/related.php'), woodmart_generate_posts_slider, woodmart_carousel_query_item, wc_get_template_part, load_template, require('/themes/woodmart/woocommerce/content-product.php'), wc_get_template_part, load_template, require('/themes/woodmart/woocommerce/content-product-alt.php'), do_action('woocommerce_after_shop_loop_item'), WP_Hook->do_action, WP_Hook->apply_filters, show_product_view_counter_on_shop_page, WC_Abstract_Legacy_Produc in /home/customer/www/monarty.mn/public_html/wp-includes/functions.php on line 5865