Monarty
  • Виртуал галерей
    • Мон Арти Ланд
    • Төлбөргүй үзэсгэлэн
    • Төлбөртэй үзэсгэлэн
  • АРТ МАРКЕТ
    • Артист
    • Бүтээлүүд
  • Арт терапи
    • Хүүхдийн хөтөлбөр
    • Гэр бүлийн хөтөлбөр
    • Байгууллагын хөтөлбөр
Нэвтрэх / Бүртгүүлэх
0 items / ₮ 0
Цэс
Monarty
0 items / ₮ 0
  • Абстракт арт
  • График арт
  • Каллиграф
  • Контемпорари арт
  • Монгол зураг
  • Уран баримал
  • Уран зураг
  • Усан будаг
  • Бүгдийг
НүүрМонгол зураг Бүр хан уулын дуулал

Бүр хан уулын дуулал

₮ 30,000,000

Тэмүжинг Хамаг Монгол улсын ХАН, эх дэлхийн эзэн Чингис ХААН болоход хамгийн ихээр нөлөөлж дэмнэн тэтгэсэн хүмүүс бол ижийд нь билээ. Тэр тусмаа өөрийн бие, амьдралыг золин түүхийн ард үлдсэн ачтан бол Чоносын Баарин отгийн Хар Бэки ноёны охин Есүхэ баатрын их хатан Суучигил хатан ижий юм байна гэж ойлгосон учир миний бие энэ хүмүүнийг бахдан дуул юу хэмээн зоригдлоо. Энэ хүмүүн нь дээд язгууртан ноёны гэрт төрж өссөн бөгөөд ханы их хатанд өргөмжлөгдсөн ч төрийн ороо бусгаад бэлэвсрэн хатуу бэрхийн цагт уйлж төрхөмдөө буцалгүй, урваж хэн нэгний гэргий бололгүй улс эх орныхоо төлөө, хөх толботон хан хөвүүдийнхөө төлөө  Өүлэн эх, Хоогчин эмгэний хамтаар зүтгэж хөвүүдээ хаан ухаанд сурган араас нь дэмнэн тэтгэсэн нь Монголын нууц товчоонд цухас тэмдэглэгдэн үлдсэнийг бид мэднэ. Мөн Чингис хаан Суучигил хатны эцэг Хар Бэки ноёнг машид хүндэтгэн төрийн дээд багшаараа өргөмжлөсөн нь ямар хүндтэй эрхэм хүүмүүс болохын баталгаа бизээ. Мөн Тэмүжин мэргэдэд булаагдсан эхнэр хүүхэд, хатан ижий, өрлөг ижийгээ буцаан авахаар Жамуха сэцэн, Ван ханы хамтаар довтлон очиход Суучигил хатан навтархай нэхий нөмөрсөн би харц хүмүүний боол хийж өтөг бууцыг зөөж байж яаж хан болох хөвүүдийнхээ нүүрийг харах вэ хэмээгээд ойд шурган оров хэмээн нууц товчоонд тэмдэглэсэн байдаг. Үүнийг “Гэрлийн өргөө ТББ”-с эмхтгэн гаргасан Монгол товчоон түүхийн тайлал сударт Суучигил хатны бага хүү Чингис хааны дүү Бэлгүдэй мэргэдийн ноён болсон бөгөөд мэргэдийг түүний үр удам үе дамжин захирсан хэмээн тайлбарлажээ. Мэргэдүүд хүүг нь амар дагахгүйг мэдэх Суучигил хатан “ээжээрээ дөрөө хий” гэж захиад өөрөө боол дүрээр ойн иргэд, хорь түмэдрүү гарсан бөгөөд тэр ардын мэдээг шувуудаар илгээдэг байжээ. Суучигил хатны эцэг шувуу сургагч байсан учир тэр шувууд болон амьтадтай ойлголцож чаддаг хэмээн бичжээ.

Дээрх өгүүлэмжээс сэдэл авч энэ зургаа бүтээсэн бөгөөд МУГЗ Го.Акимын хэлсэн “Ууланд маань Монголын түүхийн арив байна” гэх агууламжаас Бурханхалдун уулыг гэр хэлбэрт дүрсэлж гэрт хуралдай болж буйг, мөн бурхан халдун уулын гадна биед Эзэн Чингис хааны дээд язгуур, түүний балчир насыг буюу Монголын нууц товчооны нэг, хоёр дугаар бөлгийг дүрслэхийг хичээлээ. Уулсын наана будрах цасан дунд амьтадтай тоглон буй Суучигил хатны дүрээр зохиомжоо төвлөв. Түүний өмсгөл зүүсгэлийг онгод тэнгэрүүдийн тайлбарласнаар дүрслэлээ.

Хэмжээ130 × 250 cm
Артист

СОДНОМДАРЖАА Баярсайхан

Өнгө

Саарал, Улаан, Цагаан

Агуулга

Байгаль, Бүсгүй хүн

Материал

Зотон, Тосон будаг

Зориулалт

Бэлэг, Гэр, Оффис, Хаус

Он

2021

  135
Код PA210504 Төрөл: Монгол зураг, Уран зураг Tag: СОДНОМДАРЖАА Баярсайхан
Хуваалцах

Төстэй бүтээлүүд

Quick view
.

Алтан овоо

Монгол зураг
₮ 10,000,000
Худалдан авах
 160
Quick view
.

Жинчин

Монгол зураг
₮ 16,000,000
Худалдан авах
 219
Quick view
.

Eternelle

Монгол зураг
Үзэх
 96
Quick view
.

Immunity 2

Монгол зураг
₮ 8,000,000
Худалдан авах
 149
Quick view
.

Ариусахуй

Монгол зураг
Үзэх
 238
Quick view
.

Дэлхийн сахиус

Монгол зураг
₮ 9,000,000
Худалдан авах
 183
Quick view
.

Натюрморт

Монгол зураг
₮ 10,000,000
Худалдан авах
 12
Quick view
.

Цэрэг эр

Монгол зураг
Үзэх
 106

Монарти

  • Бидний тухай
  • Холбоо барих

Виртуал галерей

  • Мон Арти Ланд
  • Төлбөргүй үзэсгэлэн
  • Төлбөртэй үзэсгэлэн

Арт терапи

  • Хүүхдийн хөтөлбөр
  • Гэр бүлийн хөтөлбөр
  • Байгууллагын хөтөлбөр

Арт маркет

  • Артист
  • Бүтээлүүд

СҮҮЛИЙН ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ АВАХ

Та и-мэйл хаягаа бүртгүүлсэнээр сүүлийн үеийн мэдээллийг тогтмол хүлээн авах боломжтой.

СОШИАЛ СУВАГ

© 2022 Monarty.mn - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно.

  • Цэс
  • Төрөл
  • Абстракт арт
  • График арт
  • Каллиграф
  • Контемпорари арт
  • Монгол зураг
  • Уран баримал
  • Уран зураг
  • Усан будаг
  • Бүгдийг
  • Виртуал галерей
    • Мон Арти Ланд
    • Төлбөргүй үзэсгэлэн
    • Төлбөртэй үзэсгэлэн
  • АРТ МАРКЕТ
    • Артист
    • Бүтээлүүд
  • Арт терапи
    • Хүүхдийн хөтөлбөр
    • Гэр бүлийн хөтөлбөр
    • Байгууллагын хөтөлбөр
  • Нэвтрэх / Бүртгүүлэх
Сагс
.

Нэвтрэх

.

Нууц үгээ мартсан

Хэрэв бүртгэлгүй бол шинээр бүртгүүлнэ үү.

ШИНЭЭР БҮРТГҮҮЛЭХ
Start typing to see posts you are looking for.
Home
Artwork
Хүслийн жагсаалт
0 items Сагс
Хяналтын самбар