Өөрөг
₮ 10,000,000
ӨӨРӨГ… …Өөрөө… Өөртөө… Өөрийгөө… Өөрсдийгөө.. Олсон уу… Олдсон уу? Олж харсан уу? Олж авсан уу? Олж байсан уу? Мөн чанарын танин мэдэх нь мөнхийн хайгуул. Утга учрыг олж харах өнийн бэдрэл. Өдөр, цаг, эгшин бүр нь үзүүлэнгийн цомог мэт өнөөгийн амьдрал… Өөрөг бүр үзэсгэлэнтэй, үг болгон сургамжтай, үйлдэл бүхэн үлгэрлэлтэй үзэгдэвч, харц бүхний цаана нууц байна, түүх байна, асуулт байна… Үнэн төрх маань ямар вэ? Утга учир маань юу вэ? Урагшлах зам маань хаачих вэ? Бүсгүйн сэтгэл, зураачийн нүдээр… Буян нүгэл, буруу зөвийн бодрол… Бодлын узуур бийрийн үзүүрт бүүр түүрхэн… Амьдрал олон өнгө, төрхөөр буцалж… хүсэл хяслын нугачаанд өрнөн үймэлдэн байвч… нэг л урсгал… жам ёс… байгалийн хууль… хүйн холбоо… Өөрөг – өрөг… Өнгөрсөн цагийн дуртгал, орчин цагийн өрнөл, айсуй цагийн мөрөөдөл өнгөөр, дүрсээр боджин буух нь… Өөрийн тусгалыг үнэнээр өчих нь… Өнөөгийн дэвшил Өнгөц халхавч, Ил нууц, Огоорсон үнэн, Орхисон дурсамж
Хэмжээ | 210 × 140 cm |
---|---|
Артист | |
Материал | Зотон, Тосон будаг |
Он |