Хэлбэрээс давсан сэтгэл
₮ 2,000,000
Хүний дотоод сэтгэл нь нүдээр илрэн гардаг онцлогийг ажиглав.Өнөөдрийн урлагт бүтээлч өөрийн санааг товчхон тодорхой илэрхийлэх нь чухал болсон учир бүтээлдээ нүүрний нүд хөмсөг орсон багахан хэсгээр санаагаа тодруулан харуулахыг оролдсон.Үс сайтай хүн зүс сайхан гэдэг шиг үсний хөдөлгөөнийг ашиглаж дотоод мөн чанар догшин болон тайван байгаа зэргийг гаргах гэж хичээсэн.Дорнын соёлд сэтгэл доторх мэлмийгээ нээхийг чухалчилж гэгээрэлийн билэгдэл болгон дүрсэлдэг хэллэгийг давтамж болгох ,зорилго болгосон мэтээр дүрслэн үзүүлж үзэгчийн болон өөрийн тэмүүлэл мэдрэмжийг хөглөхөөр бүтээсэн.Дотоод сэтгэлдээ байгаа гэм хорыг устган арилгахын тулд, үймрэн будилж байдаг бодлуудыг хянан удирдах зорилгоор хилэнт хүчийг дуудан буй дүр нь суурь болж байхад тайвширч ухаалаг тогтуун байдлаар сэтгэлээ хөгжүүлсэнээр дотоод сэтгэлийн мэлмий нь нээгдвэл илүү өндөр шатанд хүрнэ гэдэг агууллагаар дараа дараагийн нүд нүүртэй хэсгүүдийг дүрсэлсэн.Өнгө нь доороос дээшээ цайрсан,гал болон навч нь бүтээлд хөдөлгөөн оруулж эрчтэй хөгжих болон урган дэлгэрэх уяалдаа нь аль ч шатанд үргэлжилсээр байдгаар тайлбарлагдана.
Хэмжээ | 66 × 33 cm |
---|---|
Артист | |
Материал | Акрил, Грүнт, Гуашь, Усан будаг |
Он | |
Агуулга | Гүн ухаан |
Зориулалт | Бэлэг, Гэр, Оффис, Хаус |