АДЪЯАБАЗАР Ням

Төрсөн он сар: 1954
Төрсөн газар: Төв аймаг
Мэргэжил: Зураач

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр 2001 онд, 2002 онд Төв аймгийн Зуунмод хотын 60 жилийн ойн үзэсгэлэнгийн тэргүүн байр алтан медалиар, 2003 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар, 2005 онд МУЭ-ийн “НАМАР” үзэсгэлэнгээс “ТЭНГЭРИЙН ДАГИНАС” уран бүтээлээрээ шилдэг бүтээлийн шагнал, 2006 онд “ИХ МОНГОЛ-800” жилийн ойн үзэсгэлэнд “Эзэнт гүрний баатарууд”  уран зургаар шилдэг бүтээлийн  Тэргүүн байрын шагнал цом, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан.

Илүү ихийг үзэх

Товч намтар

1954 оны 11-р сарын 07нд Төв Зуунмод хотод төрж, 1962-1972 онд аймгийн Зуунмод хотын 10-н жилийн дунд сургуулийг төгссөн.

1972 оны 02 сарын 01нд Монголын Урчуудын Эвлэлийн Төв аймгийн салбарт туслах зураачаар ажилд ороод 1973 онд Улсын Багшийн Дээд сургуулийн зураг-шугам зургийн ангид элсэн орж суралцсан. 

1974-1977 Ардын армийн 065-р ангид цэргийн алба хааж тус  ангийн штабын зураачаар ажилласан.

1981 онд Улсын Багшийн Дээд сургуулийг төгсөж ирээд Монголын Урчуудын Эвлэлийн гишүүнээр элсэж, эвлэлийн Төв аймгийн салбарт  мэргэжлийн зураач, уран зургийн нэгдлийн даргаар ажилласан.

1987 онд V, VI жилийн гавшгайчаар шагнуулсан, 1986 онд Зуунмод хотын депутат, 1987онд Төв аймгийн хөдөлмөрийн аварга, 1989 онд Залуу Уран Бүтээлчдийн Улсын уралдааны хүрэл медалиар шагнуулсан.

МУЭ-ийн чөлөөт уран бүтээлчээр 1990 оноос хойш тасралтгүй ажиллахын сацуу Монголд ТАЛСТ КУБИЗМ урсгалыг шинээр бий болгосон.

МУЭ-ийн оны шилдэг бүтээлийн шагнал болох  МУЭ-ийн нэрэмжит шагналыг  1996 онд “Натюрморт”,”Сартай шөнө”,”Завсарлага” уран бүтээлүүдээрээ хүртсэн.

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр 2001 онд, 2002 онд Төв аймгийн Зуунмод хотын 60 жилийн ойн үзэсгэлэнгийн тэргүүн байр алтан медалиар, 2003 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар, 2005 онд МУЭ-ийн “НАМАР” үзэсгэлэнгээс “ТЭНГЭРИЙН ДАГИНАС” уран бүтээлээрээ шилдэг бүтээлийн шагнал, 2006 онд “ИХ МОНГОЛ-800” жилийн ойн үзэсгэлэнд “Эзэнт гүрний баатарууд”  уран зургаар шилдэг бүтээлийн  Тэргүүн байрын шагнал цом, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан.

Танилцуулга бүтээлүүд

Бусад уран бүтээлчид