БААТАР Шагдарсүрэн

Төрсөн он сар: 1961
Төрсөн газар: Говь-Алтай аймаг
Мэргэжил: Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны гишүүн уран бүтээлч, зураач

1961 онд Говь-Алтай аймагт дархан, бурханч, малчин Шагдарсүрэнгийн отгон охин болж мэндэлсэн. Дархан хотын 3-р арван жилийн сургуулийг 1983 онд ДУДС, 1995 онд СУИС-ыг төгсөж, 1987-2002 МУЭХ-ны гишүүн уран бүтээлч, 2002-2009 онуудад БНСУ-Сөүл хот, 2009 оноос хойш МУЭХ-ны гишүүн уран бүтээлчээр ажиллаж байна.

Илүү ихийг үзэх

Оролцсон үзэсгэлэн

1983 оноос  –  Монументаль чимэглэлийн үйлдвэр, хэвлэл чимэглэлийн үйлдвэрүүдэд эх загвар хийн, үйлдвэрлэлд нэвтрүүлж ажилласан

1984 оноос  – Улсын хэмжээний үзэсгэлэнгүүдэд тогтмол

1991 – 2000 он хүртэл Хавар, Намар жил бүр тогтмол үзэсгэлэн гаргаж байсан

1992 онд МУЭХ-ны Үзэсгэлэнгийн танхимд Монгол зургийн бие даасан үзэсгэлэн (Өөрийн том охины хамт )

1992-1998 он хүртэл жил бүр 1-2 бие даасан үзэсгэлэн тогтмол гаргаж байсан

1992 онд “Цамын бүжиг” зураг  Санфранцискогийн Азийн урлагийн музейн санд тавигдсан.

1992 онд “VIII Богд хаан”, “Шивэгчин” зэрэг бүтээлүүд Үндэсний Уран Зургийн Галерейд, Урчуудын Эвлэлийн Хорооны фондод монгол зургийн эх загвар болон бүтээлүүд байдаг.

1994 он Монголын Эмэгтэй Уран бүтээлчдийн үзэсгэлэн – Герман улсад

1995 он СУИС – Монгол зураг

1996 онд  Япон улсын Токио хотод урлаг солилцооны үзэсгэлэн

1997 онд Голланд улсын Амстердам хотод уран бүтээлийн үзэсгэлэн

1998 онд Германы Элчин Сайдын Яаманд “Бүх бүтээлч эмэгтэйчүүдийн” үзэсгэлэн

1999 онд Францын Орлеан хотод үзэсгэлэн

2001 онд Герман Монголын эмэгтэйчүүдийн уран бүтээлийн үзэсгэлэн

2003 онд АНУ, Монголын соёлын солилцоонд эх загвараар

2007 онд БНСУ-д Олон улсын уран бүтээлчдийн фестивальд 3-р байр

2009 онд Өвөр Монгол, Хөх хот

2010-2016 Олон нийтийн болон эмэгтэйчүүдийн нэгдсэн үзэсгэлэнгүүдэд

2013 онд “Нью жуулчин” компанийн “Гүрү трэйвэл галерей”-д үзэсгэлэн

2015 онд Япон улсад- Монголын зураачдын үзэсгэлэн

2016 онд “Сарангуа ээж” үзэсгэлэн

2018 онд “Хавар” үзэсгэлэн

2019 онд Ахмадын үзэсгэлэн

2019 онд Уран бүтээлийн үзэсгэлэн – МУЭ-ийн үзэсгэлэнгийн Арт Галерей

2019 онд БНСУ- KAFA

2019 онд БНСУ, Сөүл хот, Soo woo галерей

2020 он – Эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн

2020 он – “Намар” үзэсгэлэнд

2021 он – Оны шилдэг шалгаруулах үзэсгэлэнд “Нуган үр”, “Зүүдний онгод” бүтээлээрээ

2021 он – Чингис хаан музей- Нээлтийн үзэсгэлэнд “ Чингис хаан” хөрөг бүтээлээрээ оролцсон.

Танилцуулга бүтээлүүд

Бусад уран бүтээлчид