БАДАМ Дашдондог

Төрсөн он сар: 1960
Төрсөн газар: Улаанбаатар
Мэргэжил: Зураач
Илүү ихийг үзэх

Төгссөн сургууль: 

-1981 Дүрслэх урлагийн дунд сургуулийн Монгол зургийн анги

-1997 Дүрслэх урлагийн дээд сургууль Монгол зургийн анги 

-Ленинградын академийн уран зургийн ангийг төгссөн С.Дондог, МУБИС-ийн зургийн ангийг төгссөн Чинтогтох зэрэг багш нарын урланд хичээллэсэн.

 

Ажилласан туршлага:

1981- Монголын Урчуудын Эвлэлийн хорооны Мономентал чимэглэлийн үйлдвэрт Монгол зургийн тасагт Монгол зургийн зураач

1985 онд МУЭХ-нд гишүүнээр элссэн.

1993 онд Дизайн урлагийн дээд сургуульд Монгол зургийн гэрээт багшаар ажилласан.

1989 оноос УЭХ-ны бие даасан уран бүтээлч.

 

Авсан шагнал:

2001- МУЭХ-ны тэргүүний ажилтан цол тэмдэг

2002- Монгол улсын Хөдөлмөрийн хүндэт медаль

2006- Урчуудын Эвлэлийн Хорооны шагнал

2006- Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн үзэсгэлэнд “Тэнгэрийн зарлиг” зургаар гуравдугаар байрын шагнал

2010- Урчуудын Эвлэлийн Хорооноос зохион байгуулдаг уламжлалт “Намар-2010” үзэсгэлэнд “Цагаан суваргын зун” зургаар уран бүтээлийн тэргүүн байрын шагнал

2013-Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан 

 

Оролцсон үзэсгэлэнгүүд

1981 оноос Урчуудын Эвлэлийн хорооноос зохион байгуулагдсан үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцож ирсэн.

1987 “Агсал” уран бүтээл

1991 ОХУ-ын Халимаг /Калмик/, Курган мужид бие даасан үзэсгэлэн гаргасан.

1993 Францын Лилль /Lilli/ хотод бие даасан “Монгол зураг” үзэсгэлэн 

1993 Японы Токио хотод Монгол зургийн бие даасан үзэсгэлэн

1996 Францын Лилль /Lilli/ хотод Рубрук хотод /Roubrouk/ “Монгол зураг” үзэсгэлэн

2000 Төв аймгийн Зуунмод хотын ….. жилийн ойд зориулсан хамтарсан үзэсгэлэн зохион байгуулсан

2001 Голланд улсын Меерло /Meerlo/ Монгол зургийн “Ийм байсан, ийм ч байх болно” үзэсгэлэн зохион байгуулсан

2002 Голландын Ротердам /Rotterdam/ Монгол зургаар

2002 Монголын эмэгтэй уран бүтээлчдийн “Нийгэм ба эмэгтэйчүүд” хамтарсан үзэсгэлэн

2002 Голландын Шхорл /Schoorl/

2004 Монголд “Хөх тэнгэрийн орноор” хамтарсан үзэсгэлэн

2004 Монголд Монголын Эмэгтэй уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн

2005 Монгол-Солонгосын хамтарсан “Чижү” /Jeju/  үзэсгэлэн

2005 Голландын Энххаузин /Enkhuizen-Drommendaris” Монгол зургийн үзэсгэлэн

2006 Монголд “Эртний сайхан” бие даасан үзэсгэлэн 

2006 Голландын “Кафе Элдерс”-т Монгол зургийн үзэсгэлэн

2006 Хятадын Чан Чун /Chang Chun/ хотод Олон улсын үзэсгэлэнд

2007 Монголд “Алтан намар” хамтарсан үзэсгэлэн

2007 Энэтхэгийн Дармасалад “Далай ламын 73 насны баярт зориулсан Монгол туургатны наадамд хамтарсан үзэсгэлэн

2008 Улаанбаатарт “Хөх тэнгэрийн орон”-оор үзэсгэлэн

2008 Солонгосын Хапчон мужид хамтарсан үзэсгэлэн

2008 Монголд “Нюд” хамтарсан үзэсгэлэнд

2009 Монгол-Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан хамтарсан үзэсгэлэнд

2009 МУЭХ-ны “Хавар” үзэсгэлэнд 

2010-Солонгосын Moran музейд “Монголын нэг өдөр” хамтарсан үзэсгэлэн

Борлуулах бүтээлүүд

Бусад уран бүтээлчид