БАТНАСАН Даваасамбуу

Төрсөн он сар:1979
Төрсөн газар: Сүхбаатар
Мэргэжил: Зураач
Илүү ихийг үзэх

Зураач Д.Батнасан 1967 онд Архангай аймагт төрсөн. 1983-1987 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг Б.Чинтогтох багшийн урлан дээр зураач мэргэжлээр төгссөн.
1987-1993 онд Архангай аймаг дахь МЗЭ-ийн зураач, салбарын эрхлэгчээр ажиллаж байсан.
2004 онд Улаанбаатар хотод “Хүндэтгэлийн сав” хувийн уран зургийн галерей нээж байсан нь тухайн үёдээ Монголын анхны хувийн галерей байв.
Мөн 2006-2013 онд “Ийгл” телевизээр дэлхийн сонгодог уран бүтээлчдийн тухай “Сонгодог зургуудаас сонсъё” 56 цуврал баримтат тв нэвтрүүлгийг олон нийтэд хүргэсэн. Энэхүү хөтөлбөрүүд нь тв үзэгчид, урлаг сонирхогчдод сонгодог урлаг, тэр дундаа уран зургийн талаар өргөн мэдлэгтэй болоход чухал нөлөө үзүүлсэн.
Тэрээр 2014 онд найзуудтайгаа хамтран Монголын усан будгийн зураачдын холбоог санаачлан байгуулжээ. Энэ цагаас өнөөдрийг хүртэл хугацаанд Монголын усан будгийн зураачдын ур чадвар эрс дээшилж, олон улсын уралдаан тэмцээнд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргаж байна.

Танилцуулга бүтээл

Бусад уран бүтээлчид