БАЯРМАГНАЙ Мягмар

Төрсөн он сар: 1966
Төрсөн газар: Улаанбаатар
Мэргэжил: Зураач

Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн зураач М.Баярмагнай нь 1966 онд Улаанбаатар хотод төрсөн.1974 онд нийслэлийн 10 жилийн 1 дунд сургуульд элсэн бага бүрэн дунд боловсрол эзэмшиж, 1982 онд Дүрслэх урлагийн дунд сургуульд элсэн 1987 онд Монгол зургийн зураач мэргэжлээр төгссөн. 1997 Дүрслэх урлагийн дээд сургуулийг бакалавр,  1999 онд СУИС–д “Марзан Шаравын уран бүтээл дэх эмэгтэй хүний  дүр дүрслэл” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан.

1987 оноос Улаанбаатар хотын урчуудын эвлэлийн салбарт зураач, 1995 оноос эдүгээ хүртэл Монголын урчуудын эвлэлийн гишүүн чөлөөт уран бүтээлчээр дүрслэх урлагийн салбарт тасралтгүй 30 н жил ажиллаж байгаа эмэгтэй зураач юм. Тэрээр жил бүр Монголын урчуудын эвлэлийн хорооноос зохион байгуулагддаг хавар, намар, шилдэг бүтээлийн үзэсгэлэнд тогмол оролцдог бөгөөд уран бүтээлүүдээрээ Болгар, Унгар, Польш, Австри, Финлянд, Франц, Солонгос,Япон ,Хятад, Энэтхэг, ОХУ- зэрэг улс орнуудад өөрийн орны соёл дурслэх урлагийн онцлогийг таниулсан  уран бүтээлч юм.. Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн Үндэсний хороо, Монголын Урчуудын эвлэлийн хорооноос зохион байгуулсан “ИХ МОНГОЛ” дүрслэх урлагийн уран бүтээлийн уралдаанд зураач М.Баярмагнайн “ Их бишрэл” бүтээл нь тэргүүн байр эзэлж эдүгээ Монголын улсын уран зургийн галерейн сан хөмрөгт хадгалагдаж байна.

“Торгоны зам ба Дэлхийн соёл иргэншил” сэдэвтэй Бээжингийн Олон Улсын Урлагийн Biennale  Хятадын Үндэсний урлагийн Музейд 2017 оны 9-р сарын 24-нээс 10-р сарын 15-ны өдрүүдэд  БНХАУ-ын Бээжин хотод  зохион байгуулагдаж дэлхийн 96 орны 3600 гаруй зочид кураторууд, 1200 гаруй мэргэжлийн зураач уран барималчид оролцсон олон улсын дүрслэх урлагийн том үзэсгэлэн уралдаан юм.  Уг олон улсын урлагийн биенналийг  БНХАУ –ын Төрийн Зөвлөл  2003 онд анх санаачлан  зохион байгуулснаас хойш Хятадын утга зохиол болон урлагийн дугуйлангийн холбоо, Бээжин хотын захиргаа, Хятадын уран бүтээлчдийн холбооноос ивээн  тэтгэж 2003, 2005, 2008, 2010, 2012, 2015 2017 онуудад 7 удаа амжилттай зохион байгуулагдаж өнгөрсөн 10 жилд 1 сая гаруй уран бүтээлчид дэлхийн 45-96 орноос оролцсон 2 жил тутам  нэг удаа болдог олон улсын хэмжээний  дүрслэх урлагийн  нэр хүндтэй  А зэрэглэлийн үзэсгэлэн уралдаан юм.    Уг  үзэсгэлэн уралдаанд Монголын Урчуудын хорооны удирдах бүрэлдэхүүнтэй хамт манай 27н уран бүтээлчид Монголдоо шалгарсан шилдэг дүрслэх урлагийн бүтээлүүдээ дэлгэн байршуулж, оролцсноос зөвхөн зураач Мягмарын Баярмагнайн  “Миний нутаг” монгол зургийн  уран бүтээл 2017 оны Бээжингийн олон улсын биенналийн шилдэг  бүтээлээр шалгарч, өөрийн орны дүрслэх урлаг, монгол зургийн чансааг олон улсын түвшинд харуулж улс орноо сурталчлан  таниулж чадлаа.  Одоо түүний “ Миний нутаг” бүтээл нь  Бүх Хятадын Дүрслэх урлагийн Үндэсний Музейн сан хөмрөгт  SY171227 кодтойгоор Монгол улсаа төлөөлөн хадгалагдаж байна.

Илүү ихийг үзэх

1995 Монгол зургийн үзэсгэлэн, Япон, Токио

1998 Монгол зургийн үзэсгэлэн, Солонгос, Сөүл

2001 Монгол зураачдын үзэсгэлэн, Япон, Фукуко Арт музей

2001 Монгол зураачдын үзэсгэлэн Бельги, Канса Галерей

2002 Монгол эмэгтэй зураачдын “Зураг” үзэсгэлэн, АНУ улс Сан Франциско

2003 Монголын сайхан өдрүүд үзэсгэлэн, Хятад

2005 “Horse & resource” үзэсгэлэн, АНУ, Сан Франциско

2005-2007 “Монголын өнгө” аялал үзэсгэлэн, Болгар, Польш, Унгар, Австри, Украйн, Итали

2005 Монгол Японы уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн, УБ хот

2006 “Монголын тулгар төр” үзэсгэлэн АНУ, Сан Франциско

2006 “Эртний сайхан” бие даасан үзэсгэлэн, УБ хот Арт галерей

2006 “Их Монгол-800” үзэсгэлэн УБ , Арт галерейд

2006 “Шилдэг бүтээл-2006” уран бүтээлийн үзэсгэлэн УБ, Арт галерейд

2007 “Монгол ухамсарлах чадвар ба үл гүйцэлдэх чанар” Олон улсын зураачдын 1-р шатны үзэсгэлэн УБ, Арт үзэсгэлэн

2007 “Монгол зураг” үзэсгэлэн УБ, Арт галерей

2007 “Фужи уул зураачдын нүдээр” Монгол Японы хамтарсан үзэсгэлэн, УБ, Япон Монголын соёлын төв

2007 “Монголын өнгө” хамтарсан үзэсгэлэн Бээжин, Хөх хот

2008 Монгол туургатнаас Далай ламд зориулсан Бат оршил өргөх олон улсын үзэсгэлэн Энэтхэг Дарамсала

2008 “Хавар цэцэг” үзэсгэлэн Солонгос Хапчон хот

2008 “Монгол Ухамсарлах чадвар ба үл гүйцэлдэх чанар” 2-р шат, олон улсын зураачдын үзэсгэлэн Финлянд Хельсинк Керава арт музей

2009 Монгол Солонгос зураачдын хамтарсан үзэсгэлэн, УБ, Арт  галерей

2009 Хязгааргүй дунд” бие даасан үзэсгэлэн УБ Арт галерей

2011 Бие даасан болон Францын зураачидтай хамтарсан үзэсгэлэн Франц Парис, Vendom хот

2011 Юнеско-Япон Солонгос, Франц Монгол зураачдын хамтарсан олон улсын үзэсгэлэн. Франц Парис-Юнеско

2012 Монгол-Солонгосын хамтарсан үзэсгэлэн, Түүхийн музей

2012 Бие даасан үзэсгэлэн “Морин жилийн хишиг” МУЭХ-н арт галерей

2013 Хамтарсан үзэсгэлэн 976 галерей УБ

2014 “Дөрвөн бэрх” хамтарсан үзэсгэлэн  МУЭХ-ны Арт галерейд

2014 Олон улсын эмэгтэй зураачдын үзэсгэлэн  Уран зургийн галерей Улаанбаатар хот

2014  “Фүжи уулын 14 төрх” хамтарсан үзэсгэлэн Япон улс, Шизүока муж Родены музей

2014  Олон улсын эмэгтэй зураачдын фестивал Гуанжу беанал  Солонгос  Гуанжу хот

2015  “Тал нутгийн аялгуу” Хятад Монголын зураачдын үзэсгэлэн Бээжин Хаалттай хот, БНХАУ Бээжин хот

2015        Монгол Хятадын зураачдын хамтарсан үзэсгэлэн Улаанбаатар Монгол улс

2015       МУЭ-ийн шилдэг бүтээлийн үзэсгэлэн Улаанбаатар Монгол улс

2016       Олон улсын  зураачдын үзэсгэлэн Тайвань

2016       Шилдэг бүтээлийн үзэсгэлэн МУЭ галерей Улаанбаатар Монгол улс

2017       Олон улсын Бээжин биенналь VII.  БНХАУ, Бээжин хот

2018       МУЭ-ийн шилдэг бүтээлийн үзэсгэлэн Улаанбаатар Монгол улс

2018       Таншан 21олон улсын керамик бүтээлийн үзэсгэлэн Таншан хот БНХАУ

2020       МУЭ-ийн шилдэг бүтээлийн үзэсгэлэн Улаанбаатар Монгол улс

Борлуулах бүтээлүүд

Бусад уран бүтээлчид