
ДӨЛГӨӨН Азжаргал
Төрсөн газар: Улаанбаатар
Мэргэжил: Зураач
Мэргэжлээ сонгосон шалтгаан:
Намайг зураач болоход аав, ээж маань маш их нөлөөлсөн. Ээж маань хувцас дизайнер мэргэжилтэй болохлоор, ихэнхдээ л завгүй ажилтай байдаг байсан хэдий ч намайг долоо хоногт нэг удаа заавал уран зургийн галерей дагуулж явдаг байсан. Урчуудын эвлэлийн хорооны долоо хоног болгоны шинэ үзэсгэлэнг үзэх надад үнэхээр сонирхолтой байдаг байлаа. Үзэсгэлэн үзэж дуусаад гэртээ ирээд үзэсгэлэн үзсэн сэтгэгдэл дээрээ тулгуурлан зураг зурах нь надад их сонирхолтой байдаг байлаа. Гэхдээ ер нь л цэцэрлэгт байхаасаа зураг зурах дуртай. Энэ үеэс өөрийнхөө мэргэжлийг энэ чиглэлийн л хүн юм байна аа гэдгийг шийдчихсэн байсан. Харин дунд сургуулиа төгсөх үед ээж, нагац эгч хоёр маань санхүүгийн мэргэжилтэй болохыг зөвлөж байсан. Гэхдээ аав минь намайг сонсож Дүрслэх урлагийн дээд сургуулийн чимэглэх, урлагийн ангид оруулж өгсөнд би маш их баярладаг. Хийж буй зүйлдээ дуртай байна гэдэг хүний амьдралд хамгийн чухал зүйлсийн нэг байх. Дуртай зүйлийг минь хүндэлж, дэмжиж ирсэн аав, ээж, хоёртоо маш их баярладаг.
2000-2005 он Нийслэлийн 1 дүгээр дунд сургууль
2006-2010 он “Ес-эрдэм” ЕБС сургууль
2010-2014 он Дүрслэх урлагийн дээд сургууль Я.Эрдэнэчимэг М.Ганзул багш нарын удирдлаган дор ‘Чимэглэх урлаг’ ангийг зураач мэргэжлээр төгссөн.
2019-2021 он ШУТИС ‘Хэвлэлийн график дизайн’ магистрант
Оролцсон үзэсгэлэн:
2016-2017 он Монголын Урчуудын эвлэл Эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн “Цэцгийн охь”, ” Цомирлог”
2017 он Занабазарийн нэрэмжит дүрслэх урлагийн музей Эмэгтэй уран бүтээлчид хамтарсан үзэсгэлэн “Flower dust”
2018 он Grand art ‘Midnight’
2021 он Чимэглэх урлаг 30жил “Magnolia”